Сургалтууд тус бүр сард нэг удаа элсэлт авдаг. Дараагийн элсэлтийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Түвшин тогтоох шалгалт өгч болох ба та энэ талаар манай “LCE English, Уламжлалт аргаас татгалзъя” фэйсбүүкийн пэйж хуудасны чат руу мессеж бичнэ үү.
Манайх нийт 6 төрлийн сургалт явуулж байна. Үүнд:
- Суурьгүй анхан шат
- Суурьтай анхан шат
- Анхан дунд/ дунд шат
- Дүрмийн сургалт
- Дуудлага сайжруулах сургалт
- IELTS-ийн шалгалтанд бэлдэх сургалт
Хичээл Фэйсбүүкийн хаалттай группт лайваар явагдах ба тухайн сарын сургалт нэг сар 20 өдрийн (50 орчим өдөр) турш хадгалагдаж, та хүссэн цагтаа, хүссэн газраасаа хичээлээ хэдэн ч удаа давтан үзэх боломжтой.
Сургалт тус бүрд хэрэглэгдэх материал болон эх сурвалжаар (видео, аудио болон текст гэсэн олон хэлбэртэй) хангана.
Хичээлийн цагаас хамаарч харилцан адилгүй байдаг.
+10 насны бүх хүн манай сургалтуудад суралцах боломжтой.
Сургалтууд 100% цахимаар явагдаж байгаа. Манай цахим сургалтын үр дүн танхимын сургалтуудаас илүү өндөр байдаг нь багшийн ур чадвар мөн системтэй бөгөөд чанартай хичээлийн хөтөлбөртэй холбоотой юм.
Уучлаарай манайх ганцаарчилсан сургалт явуулдаггүй юм.
IELTS -ийн сургалт шинээр нэмэгдсэн бөгөөд манай онцлох сургалтуудын нэг юм. Дараах линкийг даран илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
